Батга нь зөвхөн гоо сайхны асуудал биш юм. Ялангуяа идээт, үрэвсэлтэй, улайлттай батга нь хүний биеийн дотоод тэнцвэрт байдал алдагдсаны шинж тэмдэг байж болдог. Зарим тохиолдолд гадаад арчилгаа хангалтгүй байж, дотоод шалтгааныг нь шийдэхгүй бол эмчилгээ үр дүн муутай байх нь элбэг.
Батга гарч буй нь “шарын чанар” давамгайлсны илрэл байж болзошгүй
Уламжлалт анагаах ухаанд хүний бие махбодийг хий, шар, бадган гэсэн үндсэн гурван махбодид хувааж үздэг. Үүнээс “шарын махбодь” нь илчлэг халуун, хурц, шингэн чанартай байдаг.
Шарын чанар давамгайлсан хүмүүсийн хувьд:
-
Арьс тослогдуу байх хандлагатай
-
Биеийн илчлэг их, амархан халууцдаг
-
Цөс идэвхтэй, хоолны шингээлт хурдан байдаг ч хэт исэлдэх эрсдэлтэй
-
Эмзэг, хурц зан төлөвтэй
Ийм онцлогтой хүмүүсийн арьс нь үрэвсэх, батга гарах, улайх зэрэг шинжээр илүү хариу үзүүлдэг. Гэхдээ заавал шарын чанартай байх албагүй. Хүн бүрийн бие махбодид улирлын байдал, хооллолт, стресс, нойргүйдэл, амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан түр зуурын дотоод илчлэг (шарын илчлэг) нэмэгдэхэд мөн батга үүсч болдог.
Ийм нөхцөлд зөвхөн гаднаас түрхэх бүтээгдэхүүн, гоо сайхны салон биш, дотроос нь гал бууруулах, илчлэгийг зохицуулах, шингээлтийг сайжруулах байгалийн аргыг хэрэглэж хэвших шаардлагатай.
Энэтхэг улаан давс (Kala Namak) — Байгалийн аргаар батгатай тэмцэх уламжлалт хэрэглээ
Энэтхэг улаан давс нь амтлагч төдийгүй эрүүл мэндийн олон талт үйлчилгээтэй байгалийн бүтээгдэхүүн юм. Уламжлалт анагаах ухаанд хоолны шингээлт сайжруулах, хий хөөх, дотоод гал зохицуулах зорилгоор ашиглаж ирсэн.
Ашиг тус:
-
Хоолны шингээлтийг сайжруулна
-
Хоолны хордлого тайлна
-
Цанх татсан, гэдэс хийгээр дүүрсэн үед намдаах нөлөөтэй
-
Хэхрэхийг дарж, хэвлийн даралт бууруулна
-
Холестерины хэмжээг бууруулахад дэмжлэг үзүүлдэг
-
Батга хатаах үр нөлөө практикт ажиглагдсан
Хэрэглэх заавар
Дотроос хэрэглэх:
-
Өглөө, өдөр, орой тус бүр нэг удаа (багцаар 3 удаа өдөрт)
-
Давсаа шууд долоох буюу бага зэргийг амандаа хийж, шүлстэй холих
-
Хэрэглэх хугацаа: 14–21 хоног
Гадаад хэрэглээ:
-
Ширгээсэн бүлээн усанд бага зэрэг энэтхэг улаан давс уусгаж нүүрээ угаах
-
Өдөрт 1 удаа, ялангуяа орой унтахын өмнө хэрэглэх тохиромжтой
-
Тослог ихтэй, батгатай арьсанд тустай
Эмчилгээний улирал
Есдүгээр сараас эхлэн уламжлалт анагаах ухаанд “туулгын улирал” буюу дотор илчлэг бууруулах эмчилгээ хийхэд хамгийн тохиромжтой үе эхэлдэг. Энэ үед хоол шингээлт сайжруулж, дотоод гал бууруулах эмчилгээ, амьдралын хэв маяг, хооллолтод анхаарах нь илүү үр дүнтэй байдаг.
Дэмжих зөвлөмжүүд:
-
Гадуур тослог ихтэй, хурц амттай хоолноос зайлсхийх
-
Хүйтэн ундаа, кофе, чихэрлэг зүйл багасгах
-
Ходоодыг тайван байлгаж, тогтмол цагт хооллох
-
Эмчид хандаж, бие махбоддоо тохирсон эмчилгээ хийлгэх
Тэмдэглэл: Энэхүү мэдээлэл нь ерөнхий зөвлөмжийн шинжтэй бөгөөд хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан үр дүн нь харилцан адилгүй байж болдог. Хэрэв таны батга хүнд хэлбэртэй, удаан хугацаанд арилахгүй байвал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
