Их Британи улс сургуулийн орчинд жендерийн ялгаварлал, дээрэлхэлт болон хортой зан үйлээс урьдчилан сэргийлэх зорилготой шинэчилсэн хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөр нь охид, эмэгтэйчүүдийг хүндлэх хандлагыг төлөвшүүлэх, харилцаанд зөвшөөрөл ба хувийн хил хязгаарын ойлголтыг таниулах, мөн цахим орчин дахь сөрөг нөлөөг таних чадварыг сурагчдад олгоход чиглэж байна.
Шинэ агуулгад эрүүл харилцаа, харилцан хүндлэл, хариуцлагатай зан төлөвийг дэмжих сэдвүүдийг багтаах бөгөөд сурагчдын өдөр тутмын амьдрал, ялангуяа онлайн орчин дахь нөлөөнд анхаарал хандуулна. Сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд тархаж буй зарим хандлага нь жендерийн хэвшмэл ойлголтыг бэхжүүлэх, дээрэлхэх, хүчирхийллийг өөгшүүлэх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж буй тул эдгээрийг таньж, шүүн тунгаах чадварыг хөгжүүлэхийг чухалчилж байна.
Мөн багш нарт нэмэлт сургалт олгож, сурагчдын зан төлөвт илрэх сөрөг шинж тэмдгийг эрт илрүүлэх, эерэг орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр сургуулиуд зөвхөн мэдлэг олгохоос гадна аюулгүй, харилцан хүндэлсэн соёлыг бий болгоход илүү идэвхтэй оролцох боломж бүрдэх юм.
Энэхүү шинэчлэл нь боловсролын байгууллагын үүргийг өргөжүүлж, сурагчдын нийгэмших чадвар, хариуцлагатай иргэн болох суурийг бэхжүүлэхэд чиглэсэн алхам хэмээн тайлбарлагдаж байна.
Өвөг дээдэс минь хүн болох багаасаа гэдэг билээ. Монголд ч гэсэн энэ хөтөлбөр үнэхээр их хэрэгтэй байгаа. Өөрийгөө болон бусдыг хайрлах, хүндлэх ёсыг гэр бүлээсээ, сургуулиасаа авах хэрэгтэй. Боловсрол, хүмүүжил хоёрын аль нь илүү чухал вэ?
Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Манай мэдээллийг авах, гээхийн ухаантай уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: education Hub
